Нийслэлийн шүүх: Мэдээ мэдээлэл Нэмэгдсэн болон хянагдсан эрх зүйн акт ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2010 оны 104-т/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2010 оны 104-т/

2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

 

Дугаар 92

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, 82 дугаар зүйлийн 82.7, 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны “Журам шинэчлэн батлах тухай” 104 тоот тушаалын 1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тооцох журам” гэснийг “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам” гэж өөрчилсүгэй.
2. Мөн журмын 4.1-ийг “Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчтай гэрээ байгуулж, зардлыг тухай бүрт нь гаргуулна”, 4.3-ийг “Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөр авагчтай энэ журмын 4.1-д заасан гэрээг байгуулна”, 4.4-ийг “Энэ журмын 4.3-т заасан гэрээг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаж, батална” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журам”-ын 1.3.1-д “шийдвэр гүйцэтгэгчийн бараа үйлчилгээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал, 1.3.2-т “болзошгүй эрсдлийн зардал”, 1.3.3-т “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам”-ын 3.1-д заасан зардлыг тус тус хамааруулж ойлгоно” гэж өөрчилсүгэй.
4. Мөн журмын 3.1-д Аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь энэ журмын 2.1, 2.2-т зааснаар дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилна. Үүнд:
Бодитойгоор биелүүлсэн төлбөрийн үнийн дүн  /сая төгрөгөөр/ Суутгах урамшууллын хэмжээ /хувь/ Шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ
Шийдвэр гүйцэтгэгчийн бараа үйлчилгээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал Болзошгүй эрсдлийн зардал
0-1.000.000 10 5.5 3.5 1.0
1.000.001-5.000.000 8.5 4 3.5 1.0
5.000.001-10.000.000 7.5 3 3.5 1.0
10.000.001-25.000.000 7.0 2.5 3.5 1.0
25.000.001-50.000.000 6.5 2 3.5 1.0
50.000.001-75.000.000 6.0 1.5 3.5 1.0
75.000.001-100.000.000 5.5 1.0 3.5 1.0
100.000.001-250.000.000 5.0 0.5 3.5 1.0
250.000.001-500.000.000 4.5 0.3 3.5 0.7
500.000.001 -1.000.000.000 4.0 0.1 3.5 0.4
1.000.000.001-1.100.000.000 3.5 0.1 3.3 0.1
1.100.000.001-1.200.000.000 3.0 0.1 2.8 0.1
1.200.000.001 -1.300.000.000 2.0 0.1 1.8 0.1
1.300.000.001 -1.400.000.000 1.5 0.1 1.3 0.1
1.400.000.001-1.500.000.000 1.0 0.1 0.8 0.1
1.500.000.001 -дээш 0.5 0.1 0.3 0.1
5.Уг журмыг 2011 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа М.Ганхүү/-т даалгасугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
 
Шийдвэр, шийтгэх тогтоол
Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?
 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр104
mod_vvisit_counterӨчигдөр218
mod_vvisit_counterЭнэ долоо хоног752
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног1497
mod_vvisit_counterЭнэ сар5248
mod_vvisit_counterӨмнөх сар6936
mod_vvisit_counterНийт201482
Одоогоор манай сайтад
Манайд 4 зочид онлайн