Нийслэлийн шүүх:

СХД-ийн нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

suld2011.02.08, №300, Улаанбаатар хот

Шийдвэр

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Даваадорж би Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Мон-тед” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын өр нийт 38478283 /гучин найман сая дөрвөн зуун далан найман мянга хоёр зуун наян гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2010 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: - “Мон-тед” ХХК нь 2010 оны 10 сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйгээс 38478283 төгрөгийн өр авлага үүссэн тул “Мон-тед” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 38478283 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч 2011 оны 2 сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: - Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 38478283 төгрөг нэхэмжилж байгаагаас манай компани 2011 оны 1 сарын 27-ны өдөр 1000000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл болох 37478283 төгрөгийг 2011 оны 2 сарын 25-ны өдөр 5000000 төгрөг, 2011 оны 3 сарын 25-ны өдөр 5000000 төгрөг, 2011 оны 4 сарын 25-ны өдөр 5000000 төгрөг, 2011 оны 5 сарын 25-ны өдрийн дотор 22478283 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь “Мон-тед” ХХК-иас нийгмийн даатгалын өр нийт 38478283 /гучин найман сая дөрвөн зуун далан найман мянга хоёр зуун наян гурав/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Мон-тед” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь 2011 оны 2 сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасны дагуу удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь “Мон-тед” ХХК-иас нийгмийн даатгалын өр нийт 38478283 /гучин найман сая дөрвөн зуун далан найман мянга хоёр зуун наян гурав/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Мон-тед” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас 630062 /зургаан зуун гучин мянга жаран хоёр/ төгрөг гаргуулж төсөвт /Улаанбаатар хотын банкны 2602002965 тоот данс/ оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 ШҮҮГЧ:Г.ДАВААДОРЖ

 
Шийдвэр, шийтгэх тогтоол
Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?
 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр284
mod_vvisit_counterӨчигдөр631
mod_vvisit_counterЭнэ долоо хоног3996
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног2182
mod_vvisit_counterЭнэ сар17329
mod_vvisit_counterӨмнөх сар6279
mod_vvisit_counterНийт232381
Одоогоор манай сайтад
Манайд 8 зочид онлайн